ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАВ

2017-05-10  

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-н гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар Хөвсгөл аймагт ажиллаж “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд "Элэгний эмгэггүй Хөвсгөлчүүд" дэд хөтөлбөрийн нээлтийг хийлээ. Түүнчлэн аймаг бүрт ЦССҮТ-ийн харьяа “Цусны салбар төв”-тэй болж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт мөн энэ өдөр тус төвийн нээлтийг нь хийсэн юм.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Тариалан, Их-Уул сумын эмнэлэг, Оюу-Ундраа  хувийн  эмнэлэг, Гурван гал ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн  ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Тариалан, Их-Уул сумын ЭМТ-ийн барилгын асуудал болоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэхээр болсон байна.

Мөн “Олон улсын сувилагч, тусгай  мэргэжилтнүүдийн  баяр”-ыг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмнэлгийн  ажилтан,  албан хаагчдыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, Эрүүл мэндийн яамны  “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?