Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээгийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Энэ өдөр “Атлетико Мадрид”-“Реал Мадрид”-ын хариу тоглолт “Висенте Кальдерон”-д цэнгэлдэхэд болж Атлетико 2:1-ээр хожил байгуулсан.
Тоглолтын 12 дахь минутад Саул оновчтой мөргөж эхний гоолыг оруулсан, үүнээс дөрвөн минутын дараа Фернандо Торрес дээр Варан өөрийн 16 дотор алдаа гаргаж торгуулын цохилт бэлэглэсэн юм. Үүнийг Антуан Гризманн амжилттай гүйцэтгэж тоог 2:0 болгосон. Гэвч нэгдүгээр үеийн төгсгөл 42 дахь минутанд Бенземагийн дамжуулалтаар Герман хагас хамгаалагч Кроос цохьсон ч Облак хаасан. Улмаар ойсон бөмбөгийг Иско нэмж багтаа хэрэгтэй гоол оруулсан.
Тоглолтын хоёрдугаар хагасд аль аль баг гоол оруулж чадаагүй. Ийнхүү хоёр тоглолтын нийлбэрээр “Реалмадрид” өрсөлдөгчөө 4:2-оор хожиж шигшээ тоглолтод шалгарлаа. Аваргуудын лигийн шигшээ тоглолт зургаадугаар сарын 3-нд Уэльсийн Кардиффт хотод болох юм.