Үндэсний сагсан бөмбөгийн холбооны play off-ын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна Энэ өдөр “Сан Антонио Спөрс” талбайдаа “Хьюстон Рокетс” багтай цувралын тав дах тоглолтоо хийсэн. Тоглолтын эхний хагаст 60-58 харьцаагаар Рокетс илүүрхсэн ч гуравдугаар үед Спүрс сайн тоглож бага зэргийн давамгайлал авсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед хоёр баг тэнцүү өрсөлдөж үндсэн цаг 101-101 харьцаагаар тэнцсэн. Энэ үед Австрали холбогч Патти Миллс буззер шоот хийсэн цагны дараа дууссан бөмбөг гараас гарсан учраас тооцсонгүй нэмэлт цаг сунгажээ. Нэмэлт цагт ахмад тоглогч Ману Жинобли шийдвэрлэх хаалтыг Харден дээр хийж 107-110 харьцаагаар Сдүрс хожиж цувралыг 3-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод Кавай Леонард 22 оноо, 15 самбараас бөмбгө авч багаа тэргүүлсэн бол Патти Миллс 20 оноо, Алдридж 18, Ману Жинобли 12 оноогоо авчээ.
Харин эсрэг багаас Жеймс Харден 33 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар хийсэн бол Беверли 20 оноо авсан байна.