ЭТҮГЭНИЙ ИРВЭСҮҮД ШИГШЭЭД ШАЛГАРЛАА

2017-05-11  

МСБХ-ны 18 дахь удаагийн “НИССАН” дээд лигийн плэйоффын эхний шатны тоглолтууд үргэлжилж өнөөдөр дууслаа. Энэ өдөр “Этүгэн Ирвэс”үүд, “Дархан Гарьд” багуудын цувралын долоодох тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид СТО-ыг дүүргэсэн юм. Тоглолт ч дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдөөн дунд явагдаж 82:81-ээр дээд лигид анх удаагаа өрсөлдөж буй Этүгэний залуус хожиж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.

Тоглолтын эхний хагас 43:40-ийн харьцаатай Гарьдуудын давамгайллаар өндөрлөсөн ч хоёрдугаар хагаст Ирвэсүүд хамгаалалтын системээ өөрчилж хувийн хамгаалалтанд шилжсэн нь үр дүнгээ өгч довтолгоонд 11-0 гэсэн онооны давуу байдлыг авч 10 оноо илүү тоглолтыг үргэлжлүүлсэн. Ирвэсүүдээс багийн лидер Барнс 25 оноо 6 самбар, 6 дамжуулалт өгсөн бол төвийн тоглогч Эй Жи Уэст 27 оноо 16 самбараас бөмбаг авалт, 7 хаалт хийж дабл дабл гүйцэтгэж багаа хожил авахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн гараанд гарч тоглосон хамгаалагч О.Дөлгөөн, Г.Билгүүн нар хамгаалалтанд идэвхитэй тоглолтыг үзүүлж эсрэг багийн Б.Мөнхболд, О.Нямбаяр нарын тоглолтыг гаргаагүй. Харин Гарьдуудаас 5 тамирчин 10-с дээш оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн бөгөөд тэр дундаа хамгаалагч А.Тэмүүжин эгзэгтэй мөчүүдэд холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож байлаа.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?