РЕАЛ МАДРИДЫН ЯЛАЛТ БУЮУ ЦАРЦАА НАМЖИЛЫН ҮЛГЭР

2017-05-11  

Алдарт Реал Мадрид бүдрэхэд тун ойрхон болжээ. Өмнөх тойрогтоо Германы 17 удаагийн аварга домогт Байер Мюнхенийг олон бөмбөгийн зөрүүгээр хожсон мэт харагдавч, үнэндээ хожлоо "тавиад туучих" шахсан. Золоор л хожсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ удаа ч гэсэн тэд Атлетико Мадрид багт "арьсаа хуулуулах" дөхсөн. Ердөө л эхний үеийн 14, 15 дахь минутанд 2 гоол Реал Мадридын хаалганд зоогдсон. Цаана нь бүтэн 75' нөөцөнд үлдсэн. Дахин нэг гоол оруулахад хангалттай хугацаа. Нэгийг нэмж оруулбал оноо тэнцэх, хоёрыг оруулбал Атлетико Мадрид хожих боломж нээгдсэн. Диего Симонегийн боловсруулсан "цахилгаан" довтолгоон амжилт авчирч "цахилгаан" гоол дараалан орсон нь энэ. Эхний гоолыг булангийн цохилтоос мөргөж хийсэн бол, минутын дараа торгуулийн талбайд Торресийг дэгээдэн унагасан нь Атлетико Мадридад 11 метрийн цохилтын эрхийг авчирсан. Гуезманы цохилтыг Реалын Мадридын хаалгач тааж, хуруугаараа хүрч чадсан ч хаалгаа хамгаалж чадаагүй. Түүнээс хойш довтолгоон намжаагүй.

Харин эхний үеийн төгсгөлд Бензамагийн талбайн зүүн захаас довтолж, гурван ч хамгаалалтыг хуурч Тони Кроост дамжуулалт өгснийг Кроос хаалганд хүчтэй цохиж, хаалгачаас ойсон бөмбөгийг Реалчууд чихэж маш чухал гоолыг оруулсан. Тэр гоолыг алдсанаас болж Атлетико Мадридад ялахын тулд дахин 3 гоол оруулах шаардлага үүссэн. Хоёрдугаар үе нам гүмхэн өнгөрсөн нь Реалын оруулсан ганц гоолтой холбоотой болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тэр ганц гоол л цахилгаан төлөвлөгөөг бүрмөсөн унтраав. Ийнхүү Шотландын Кардиф хотод болох финалд оролцох эрхийг Реал Мадрид өвөртөллөө.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?