SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД 92-84 АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА

2017-05-11  

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн улирлын тоглолтууд дуусах тун дөхөж байна. Өчигдөр лигийн хүрээнд 2 тоглолт явагдлаа. Эхний тоглолт Супер лигийн хүчтэй өрсөлдөгчид болох SBL Хасын Хүлэгүүд болон Альянс Тех Харцага багуудын хооронд өрнөлөө.

SBL Хасын Хүлэгүүд баг сүүлийн 2 тоглолт дараалсан ялалт авч, тоглолт нь тун жигдрээд байгаа. Энэ өдөр ч үүнийгээ батлан харууллаа. Тэднээс ОУХМ Б.Билгүүн бэртлээс бүрэн эргэн ирсэн гэдгээ харуулж, Харцагуудын эсрэг 36 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүллээ. Түүний араас легионер тоглогчид болох Butler 18 оноо, Davis 15 оноо авсан бол О.Сэргэлэн 9 оноо, Т.Санчир 5 оноо, 11 самбараар багтаа тус хүргэлээ.

Харин Альянс Тех Харцага баг энэ улирлын анхны легионер тамирчнаа эгнээндээ нэгтгэжээ. Төвийн байрлалд тоглодог Brandon Goode нь одоо 25 настай, NBA-н хөгжлийн лигийн Delaware 87ers багт драфлагдаж, мөн Казахстан болон Эстони улсуудын лигт тоглож байжээ. Тэрээр эхний тоглолтондоо 15 оноо, 12 самбар авсан. Харин Харцагуудаас Г.Цэнгүүнбаяр 22 оноо, 6 самбар авч, багаа ээлжит удаагаа тэргүүлсэн бол, П.Болортулга 11 оноо, 10 самбар, Б.Наранбаатар 10 оноо, Э.Дөлгөөн 7 оноо, 7 самбар авчээ. Улмаар тоглолтын төгсгөлд 92-84 харьцаатай SBL Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын 8 дахь хожлоо авлаа.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?