ХОВД МОН АЛТИУС 100-84 УВС НУУР

2017-05-11  

Энэ өдрийн сүүлийн тоглолт Ховд Мон Алтиус болон Увс Нуур багуудын хооронд өрнөлөө. Хожсон баг нь ижилхэн 3 хожилтой байсан 4 багийн дундаас тодорч,5-р байранд бичигдэх байсан учир тун чухал тоглолт байлаа.

Ховд Мон Алтиус баг мөн шинэ легионер төвийн тоглогчоор хүчээ зузаатгасан нь Syracuse-н их сургуулийн Rick Jackson байлаа. Тэрээр Франц, Израйль, ОХУ, Филиппин, Венесуэл зэрэг мэргэжлийн лигүүдэд тоглож байснаас гадна, NBA-н хөгжлийн лигийн Austin Toros, Iowa Energy, Delaware 87ers зэрэг багуудад тоглож байсан өндөр зэрэглэлийн тоглогч юм. Тэрээр эхний тоглолтондоо цөөхөн минут талбайд өнгөрүүлсэн ч, аль хэдийн 17 оноо, 16 самбар авчээ. Мөн тэднээс Brandon Morris сайн тоглолтоо гаргаж, 20 оноо, 7 оновчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн. Мөн Sin Kum Byol 15 оноо, 5 самбар, Б.Дархантөгс 14 оноо, 6 оновчтой дамжуулалт, Б.Сүхбат 12 оноо, Б.Батзолбоо 8 оноо, 7 самбар авчээ.

Ингэснээр чухал тоглолтонд 100-84 харьцаатай Ховд Мон Алтиус баг хожиж, хүснэгтийн 5-р байраа баталгаажууллаа.Харин Увс Нуур багаас kim Chon il 28 оноо, 9 оновчтой дамжуулалт, Jordan Hill 26 оноо, 6 самбар, Л.Болд 12 оноо авсан ч, баг нь хожигдлоо. Ингэснээр тэд улирлын үлдсэн 2 тоглолтондоо хожил авах, тун чухал даалгавартай болж байна. Үндэсний Супер Лигийн улирлын тоглолтууд ирэх даваа гарагт өндөрлөнө.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?