МУГТ С.БАТЦЭЦЭГ АНХ УДААГАА АЗИЙН АВАРГА БОЛЛОО

2017-05-12  

Бөхийн чөлөөт барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Энэтхэг улсад эхэллээ. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн МУГТ С.Батцэцэг алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Японы тамирчин Айна Жемпейг цэвэр ялсан юм. Энэ нь түүний азийн аваргаас хүртэж буй анхны алтан медаль нь бөгөөд 2009 онд мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Мөн тэмцээний эхний өдөр “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Уртнасан зодоглож хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Гульмарал Йербековад цэвэр ялагдаж тавдугаар байрт шалгарлаа. Тэрээр зооны аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын Палиха палихад цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдсан юм

Тэмцээний хоёрдох өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонцэцэг, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг, 60кг –д ОУХМ Б.Шоовдор 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар дэвжээнд гарна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:MUNDAG BNAA 2017-05-12
ӨСӨХӨӨ:АНХ УДАА ГЭЖ БИЧИЖ ЯАХ НЬ ДЭЭ. АМЖИЛТ АМАРХАН ОЛДОХГҮЙ ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАР МУУХАЙ ШҮҮ БАС. ХҮНИЙГ БАСАЖ БАЙГАА ЮМ ШИГ 2017-05-12
ХҮҮХДИЙН БАЯР:БАЯР ХҮРГЬЕ 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?