АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧИНГ МИКОБАКТЕР ҮҮСГЭДЭГ

2017-05-12  

 

Микобактерын мөөгөнцөр бохирдолтой орчноос харшлын гаралтай амьсгалын замыг үрэвсүүлдэг голдуу стрептококкбактерын агууламж 60% байдаг.

              

Тамхи татдаг хүмүүст хий ханиалга үүсгэж өтгөн цэр ялгаруулдаг.

Уушгины архаг харшлын гаралтай өвчин үүсгэгч микобактер нь сүрьеэ өвчин үүсгэгч биш. Хүнд илрэх шинж тэмдэг байнгын хуурай ханиалга өтгөн цэр идээт ялгадас, халуурах, тэр ч байтугай тогтмол халуурах, шөнө хөлрөх, тунгалагийн булчирхай цочроож, гэнэт турах, мөгөөрсөн хоолойн багтрааны шинж илэрдэг.         

Хаврын хавсарга, зуны эхэн сард газар бүрэн гэсэж, цасны хайлалт, шар усны үер, шалбааг чийглэг орчин, усны цэвэр, бохирын сувагт микобактер үржиж халдвар үүсдэг. Зэв бохирдсон хэсэгт өөрийн идэвхжил хоруу чанартай мөөгөнцрөөс нийтийн халуун усны газраас агаар дуслын замаар хүнд халдварлана.

                                   

Микобактерын үрэвсэл хүнд амьсгалын замын сэдрэмтгий архаг өвчлөл үүсгэснээс биеийн дархлаа сулдах болгонд сэдэрч, уушгины уг өргөсөх, харшлын гаралтай амьсгалын замын хавагналт үүсгэж байнгын зовиуртай байхаас гадна сүрьеэ өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлнэ. Улмаар бөөрний үрэвсэл, чихрийн шижин үүсгэх шалтгаан болно.

                

Ходоод гэдэсний замд халдвар орж улаан хоолойн үрэвсэл үүсгэх, сөөргөө өвчлөл үүсгэх шалтгаан болно. Гэнэт турахын зэрэгцээ амьсгаадах цээжээр өвдөх, тунгалагийн булчирхайн үрэвсэл,орчны зөөлөн эдэд үрэвсэл үүсгэдэг.

Өвчтөнийг цээжний рентген зураг, цэрний шинжилгээ авч оношлоно. Эмчийн заавраар удаан хугацааны эмчилгээ шаардлагатай.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?