“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЛОО

2017-05-12  

 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган өчигдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг” болж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэлээ. 

Тухайлбал, тус өдөрлөгт улсын төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд болон НЭМГ-ын харьяа байгууллагууд оролцсон бөгөөд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэснээс гадна эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдээ энэ үеэр тараасан.

Өдөрлөгийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд иргэдийн цусны даралтыг хэмжих, сахарын хэмжээг тодорхойлох, биеийн жингийн индекс тооцох зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн сацуу халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгсөн. Нийслэлийн Амгалан амаржих газраас эх, нярайн асаргаа, сувилгааны талаар охид эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмжийг тарааж байсан бол, Шүд эрүү нүүрний төвийн эмч мэргэжилтнүүд амны хөндийн эрүүл мэндийн талаар сонирхолтой сургалт явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ. Түргэн тусламжийн төвөөс эмнэлгийн анхны болон амилуулах суурь тусламжийг хэрхэн хийх талаар мэдээлэл өгч, охид залууст дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

“Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр урлаг соёлын шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд энэ өдөр эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамрагдан, өөрт хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг авсандаа иргэд сэтгэл дүүрэн байлаа. Мөн энэ үеэр салбарын удирдлагууд өдөрлөгт оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шинээр нэвтрүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл болон тулгамдаж буй асуудал, санал санаачилгыг нь сонслоо гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:amraltiin uur bol ih hun ochih bsan daa 2017-05-12
zochin:iim uurlug haaya haaya bolj bail daa 2017-05-12
zaluu:unuur emnelgeer hun algaa surgalt semnar geed ywaad ugcheee 2017-05-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?