КАВАЙ ЛИОНАРДГҮЙ СПӨРС БҮСИЙН ШИГШЭЭД ШАЛГАРАВ

2017-05-12  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Энэ өдөр “Хьюстон Рокетс” талбайдаа “Сан Антонио Спөрс” багтай цувралын зургаадах тоглолтоо хийлээ. Тоглолтын эхнээс л “Сан Антонио Спөрс” илүү тоглолт үзүүлж эхний хагаст 61:42-оор хожсон. Улмаар хоёрдугаар хагасд ч давамгайллаа алдалгүй 114:75-аар хожлоо. Тус тоглолтод Ламаркус Алдридж 34 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жонатон Симмонс 18, Патти Миллс 14, Дэнни Грин, Пау Газол 10 оноо авч жигд сайн тоглолт үзүүлсэн. Талбайн эздээс Ариза 20 оноо, Капела 15 оноо, 12самбараас бөмбөг авсан бол багийн лидер Жеймс Харден 10 оноог л авсан юм.

Энэ өдөр Кавай Лионард тоглоогүй ч Спөрс хүчтэй өрсөлдөгчөө хожиж чадсан юм. Ийнхүү цуврал тоглолтод 4:2-оор илүүрхэж бүсийн аваргын төлөө “Голдэн Стэйт Уорриорс”-тай тоглохоор боллоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?