ГАБРИЕЛ ЖЕСУС : БИ ТОГЛОЛТОО ХАРААХАН ҮЗҮҮЛЖ АМЖААГҮЙ БАЙНА

2017-05-15  

Манчестер Сити-гийн бразил довтлогч Габриел Жесус 2:1 харьцаагаар Лейстэрсити багийг хожсоны дараа ингэж хэлэв. Өнгөрсөн оны Английн аварга багийг 2:1-ээр хожиход Габриель Жесус, Дэвид Силва нар 29,36' дахь минутанд гоолдсон. Жесусын хувьд Бразилийн Палареймо багаас шилжиж ирснээс хойш 9 дэх тоглолтоо хийхдээ 5 дахь гоолоо оруулсан нь энэ. Гэвч тэр өөрийн үндсэн тоглолтоо хараахан үзүүлж чадахгүй байна гэж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. "Палареймод болон Бразилийн шигшээд тоглодог тоглолтоо үзүүлж чадахгүй л байна. Бага багаар дасаж байгаа ч, бас болоогүй хэвээр. Тоглолт бүрт өөрийн хууралт, цохилт, бөмбөгтэй ажиллах чадвараа үзүүлж чадахгүй л байна. Гэхдээ дасгалжуулагчийн санаа зорилгыг маш сайн ойлгож, мэдэрч байна. Манай багт маш их ирээдүй бий гэдэгт би итгэж байна. Удахгүй би гоолоор өрсөлдөгчдийхээ хаалгыг тогтмол мялаах болно" гэж итгэлтэй хэлэв.

Ийнхүү бямба гарагийн хожлын дараа маш чухал 3 оноог тэд халаасалж амжсан. 75 дахь минутанд торгуулийн 11 метрийн цохилтыг хаалгандаа заалгаж, хүндхэн байдалд орсон. Азаар, Лейстерситигийн довтлогч Манцег нэг цохилтоор биш, хоёр цохилтоор цохисон хэмээн 11 метрээс оруулсан гоолыг нь шүүгч тооцоогүй. Манчестер Ситиг ёстой л аз түшсэн гэж хэлж болно. Энэ чухал хожлыг авснаар Манчестер Сити ирэх онд Аваргуудын Лигийн тоглолтонд оролцох 4 багийн нэгээр шалгарах нь тодорхой болсон байна. Үлдсэн 2 тоглолтондоо 4 оноо авбал буюу, нэг тэнцэж, нэг хожиход премьер Лигтээ эхний 3-д шалгарах болзол хангана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?