АРСЛАН ЦОЛТНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД УЛСЫН АРСЛАН БАТСУУРЬ УЛСЫН АРСЛАН ПҮРЭВДАГВЫГ АМЛАЛАА

2017-05-15  

Тооцоолоогүй ам угтуул авсан тохиолдол. Өөртөө итгэлтэй байна гэж хэлж болох. Гэвч Увсаас төрсөн улсын арслангууд улсын арслан Пүрэвдагвыг доогуур даваанд ээлж даарааллан амлах болов. Саяхны барилдаанд мөн л доогуур даваанд арслан Бүрэнтөгс Пүрэвдагва арсланг амлаж өөрөө унаж байсан.

Тэгвэл Алтан жолоо группийн 25 жилийн ойн нэрэмжит арслан цолтны хүндэтгэлийн хүчит бөхийн барилдаанд Батсуурь арслан долоогийн даваанд улсын харцага, аймгийн арслан, улсын арслан гурваас ижил цолтой Пүрэвдагва арсланг амлан авч бөх сонирхогчдын гайхлыг төрүүлэв. Хоёр арслан хүчийг үзэж барилдсан ч хэн хэнийгээ хаяж дийлэлгүй, шодохдоо хүрсэн. Шодолтоор барьц авсан Батсуурь арслан Пүрэвдагвыг хаяснаар наймын даваанд аймгийн арслан Хангайтай үзүүр түрүү булаацалдсан. Батсуурь арслангийн тосгуулж хавирсан мэхэнд тогтож үлдэж, залгуулан хамж дайрснаар аймгийн арслан Хангай давав.

Ийнхүү арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан түрүүлсэн анхны тохиолдол болов. Тэрбээр цагаан сарын барилдаанд хоёр удаа үзүүрлэсэн анхны аймгийн арслан. Энэ жил аймгийн арслан Хангайг улсын цолонд хүрнэ, зөвхөн начин цолоор хязгаарлагдахгүй гэж бөхийн хорхойтнууд таамаглаж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?