МУГТ П.ӨНӨРБАТ, ОУХМ Н.ЗОЛБОО НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-05-15  

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ААШТ энэ өдрүүдэд Энэтхэг улсын Дели хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 86 кг-д хүч үзсэн МУГТ П.Өнөрбат энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Японы Масао Мацусакаг хожсон бол удаах тойрогт Тажикстаны Баходур Кодировыг 4:0-ээр ялж хагас шигшээд шалгарсан.

Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Азийн аварга Ираны Алиреза Каримид оноогоор цэвэр хожигдож хүрэл медалийн төлөөх барилдах эрхтэй болсон. Медалийн төлөө БНСУ-ын Ким Гван Уктай хүнд брилдаан хийж 7:6-аар ялсан. Энэ түүний твийн аваргааас хүртэж буй тав дах медаль нь юм.

Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Н.Золбоо барилдаж хүрэл медаль хүртсэн. Манай тамирчин эхний тойрогтоо залуучуудын Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6 ялсан ч хоёрдугаар тойрогт Ираны Ядоллах Мохебид 5:1-ээр хожигдсон. Улмаар дагах тойрогт орж БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг дараалан цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?