КАВАЙ ЛИОНАРД БЭРТЭЖ УАРИОРС ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

2017-05-15  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Өрнөд бүсийн аваргын төлөөх эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Өнгөрсөн улирлын дэд аварга “Голдэн Стэйт Уорриор” талбайдаа “Сан Антонио Спөрс”-тэй тоглож эцсийн мөчид 113:111-ээр хожил байгуулсан юм.

Тоглолтын эхний хагаст зочид Кавай Лионард, Алддрич нарын сайн тоглолтын ачаар 62-42 харьцаагаар илүүрхсэн. Харамсалтай нь хоёрдугаар хагасын эхэнд Лионард шидэлт гүйцэтгээд буух үедээ эсрэг багийн тоглогч Пачулиагийн хөл дээр гишгэж шагайгаа бэртээж тоглолтыг орхисон.

Энэ үеэс Спөрсийн довтолгооны хүч саарч Уариорсоос Стефэн Карри болон Кевин дурант нарын ээлж дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч оноог хоромхон зуур л ойртуулсан. Тоглолтод Стефэн Карри 40 оноог авч багаа тэргүүлсэн бол Кевин Дурант 34 оноогоо авч сайн тоглолтоо үзүүлсэн. Харин эсрэг багаас Ламаркус Алдридж 27, Кавай Леонард 26 оноог авсан бол сэлгээнээс сүүлийн улиралдаа тоглож буй Ману Жинобли 17 оноо авсан. Уариорсын “Их Гурвал”-ын нэг Клэе Томпсон энэ өдөр довтолгоонд төдийлөн идэвхтэй тоглоогүй ч хамгаалалтад сайн тоглож багтаа ялалт авчирсан.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?