"АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" БОЛНО

2017-05-16  

Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү 4 дэх удаагаа болох гэж байгаа аж. Тэмцээн 5-р сарын 20-ны өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх юм.

Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тус тэмцээн 2012 онд БНХАУ, 2014 онд Хятадын Хонг Конгод(эмэгтэйчүүд), 2013 онд Тайванд, 2015 онд Монголд, 2016 онд Хятад улсад тус тус зохион байгуулагдаж байсан аж. Тус тэмцээнийг “ETV HD” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хэсэг:

  • А хэсэг: Монгол, БНХАУ, БНСУ, Макао
  • В хэсэг: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ

Тоглолтын хуваарь: (Буянт-Ухаа спортын ордон)

V.20 (Бямба гариг)

  • 00 Хонконг vs БНАСАУ /B хэсэг/
  • 00 Япон vs Тайвань /B хэсэг/
  • 00 Макао vs БНХАУ /A хэсэг/
  • 00 Монгол vs БНСУ /А хэсэг/

V.21 (Ням гариг)

  • 00 Япон vs Хонконг
  • 00 Тайвань vs БНАСАУ
  • 16:00 Нээлтийн үйл ажиллагаа
  • 00 Монгол vs Макао
  • 00 Өмнөд Солонгос vs БНХАУ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:manaihan amjilt 2017-05-16
zochin:ymar hol yum e unaa ywahuu 2017-05-16
zochin:ochij uznee saihan temtseen boloh bhaa 2017-05-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?