МОНГОЛ ШИГШЭЭ ЭХНИЙ ХОЖЛОО БАЙГУУЛАВ

2017-05-17  
 
Монголын залуучуудын футзалын шигшээ баг Тайландын нийслэл Бангког хотноо зохиогдож буй “Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ”-ний “D хэсэг”-ийн анхны тоглолтоо хийлээ. Анх удаа Азийн АШТ-нд оролцож буй манай залуучуудын шигшээ баг эхний тоглолтоо Арабын Нэгдсэн Эмират улсын шигшээгийн эсрэг хийсэн.
 
Тоглолтын эхэнд АНЭУ-ын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхлүүлсэн ч Монголын шигшээ багийн ахлагч А.Тэмүүжин 13 дахь минутад тоог тэнцүүлэв. Хэдийгээр А.Тэмүүжиний гоолоос ердөө гурван хормын дараа эсрэг тооны харьцааг 2-1 болгосон ч эхний хагасын сүүлийн минутад манай шигшээ багийн долоо дугаартай тоглогч Б.Баттулга 10 метрийн торгуулийн цохилтоос тоог дахин тэнцүүлсэнээр нэгдүгээр үе өндөрлөсөн. 
 
Харин шийдвэрлэх үед Монголын залуус илүү тоглолтыг үзүүлэн, эхний үед гоол оруулсан А.Тэмүүжин, Б.Баттулга нар нэмж нэг нэг гоол оруулсанаас гадна Э.Бат-Оргил багийнхаа тав дахь гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийсэн. Хэдийгээр АНЭУ-ын шигшээ баг сүүлийн хагаст нэг гоол оруулан, хоёр торгуулийн цохилт гүйцэтгэсэн боловч манай хаалгач Б.Бадамжсэрээжид найдвартай тоглолтыг үзүүлсэнээр хоёрдугаар үед хаалгандаа ганцхан гоол алдаж 3:5-аар хожлоо. Монголын шигшээ багийн залуус маргааш 13:00 цагт тивийн футзалын чансааг тэргүүлэгч Ираны багтай тоглоно.
 
 
 
О.ДАШНЯМ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?