ЭРЧИМ ХЭСГЭЭС ШАЛГАРАХ БОЛОМЖОО АШИГЛАЖ ЧАДСАНГҮЙ

2017-05-18  

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн аварга “Эрчим” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC Cup” тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтоо хойд Солонгосын лигийн “04 сарын 25” багтай хийлээ. Солонгосын аварга “04 сарын 25” багтай өнгөрөгч гуравдугаар сарын 14-нд Пхеньян хотод тоглоход манай баг 6:0-ээр хожигдсон. Хэрэв өнөөдрийн тоглолт болон энэ сарын 31-нд “Кигванча” клубтэй хийх хоёр тоглолтод хожвол үндэсний лигийн аваргууд “AFC Cup” тэмцээний дараагийн шатанд шалгарах боломж бүрдээд байв. Тэр ч утгаараа тоглолтын эхнээс гоол оруулах хэд хэдэн аюултай боломжийг үүсгэн, хаалганы хөндлөвч төмрийг дуугаргасан ч хаалганы торыг хөдөлгөж чадаагүй. “Эрчим” клубийн ашиглаж чадаагүй боломжуудыг “04 сарын 25” багийн 18 дугаартай тоглогч Ким Юү-Сон 23 дахь минутад гоол болгосон. Мөн эсрэг багийн тоглогч Ан Лл-Бон 38’ минутад тоог 2:0 болгосноор эхний хагас өндөрлөв.

Хоёр гоолын зөрүүгээр давамгайлаад байсан “04 сарын 25” клуб сүүлийн хагаст гурван гоолыг оруулснаар тоглолт 0:5-ээр зочин багийн хожлоор дууслаа. Тоглолтын эхний гоолыг оруулсан Ким Юү-Сон 56, 85 дахь минутад гоол оруулсан тус тоглолтод хеттрик толилуулав. Ийнхүү хойд Солонгосын үндэсний шигшээгийн есөн тоглогчоор манлайлуулсан “04 сарын 25” 0:5-аар хожсоноор “Эрчим” клуб энэ жилийн “AFC Cup” тэмцээнийг өндөрлүүлэх боллоо. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр ахлах дасгалжуулагч З.Баттулга “Бид хэсгээс гарах эрхээ алдсан ч сүүлийн тоглолтод чадах бүхнээ хийнэ. Эсрэг баг биднийг олон гоолын зөрүүгээр хожиж хэсгээ тэргүүлэх зорилготой тоглох учраас манай залуус чадах бүхнээ хийж, нэр төрийн тоглолт үзүүлнэ” гэдгийг мэдэгдсэн юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?