МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД ИРАНЫГ ДИЙЛСЭНГҮЙ

2017-05-18  

Монголын залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ. Тэмцээний “D”хэсэгт багтаж эхний тоглолтондоо Арабын нэгдсэн Эмиратыг буулгаж аваад байсан бол хоёр дахь тоглолтоо Азийн чансааг тэргүүлэгч Ираны шигшээ багтай хийж 6:0-ээр ялагдал хүлээлээ. Тоглолтын эхнээс Ираны багийн залуус тоглолтын санаачлагыг гартаа авч эхний үед л 5 гоол оруулсан. Харин хоёрдугаар үед Монголын багийн хамгаалалт учраа олж нэг л гоол алдсан.

Монголын баг хэсгийн гуравдах тоглолтоо Киргизийн багийн эсрэг өнөөдөр хийнэ. Хэрэв хожсон тохиолдолд анх удаа оролцож буй манай багийн хувьд хэсгээсээ шалгарах боломжтой. Манай футзалын шигшээ баг дэлхийн чансаанд одоогоор бичигдэж амжаагүй бөгөөд Азид нэгдүгээрт эрэмбэлэгддэг багтай сайн тоглолт үзүүлсэн юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пэлжээ:өө яачихсан нөхдүүд вэ. За яахав дараа гэж байнаа бас.... 2017-05-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?