КАВАЛЕРС ПЛЭЙ ОФФОД ЕС ДАРААЛЖ ХОЖЛОО

2017-05-19  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Дорнод бүсийн аваргын төлөөх тоглолт эхэллээ. Улирлалд амжилтаараа бүсээ тэргүүлсэн “Бостон Селтикс” талбайдаа өнгөрсөн улирлын аварга “Клевлэнд Кавалерс” багтай эхний тоглолтоо хийсэн юм. Тоглолтын эхний хагаст өнөө цагийн дэлхийн шилдэг сагсанбөмбөгч Леброн Жемсээр ахлуулсан Кавалерс 62 оноог авсан бол эзэд 39 оноо л авч чадсан байна. Энэ онооны зөрүүг сүүлийн хагаст Бостон 9-өөр ойртуулж чадсан ч эргүүлж алдсанаар үндсэн цагт 117-104 харьцаагаар Кавалерс хожил байгуулав.

Ийнхүү тэдний плэй оффын тоглолтуудад хожигдоогүй цуврал 9 болж байна. Тус тоглолтод Леброн Жеймс 38 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Кевин Лав 32 оноо, 12 самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй багаа тэргүүлсэн бол Тристон Томпсон 20 оноо, Кайри Өрвинг 11 оноог авсан. Бостоноос Жое Кроудер, Авери Бредли нар 21 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн лидер Азиа Томас 17 оноо, 10 дамжуулалт хийсэн юм.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?