Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Дорнод бүсийн аваргын төлөөх тоглолт эхэллээ. Улирлалд амжилтаараа бүсээ тэргүүлсэн “Бостон Селтикс” талбайдаа өнгөрсөн улирлын аварга “Клевлэнд Кавалерс” багтай эхний тоглолтоо хийсэн юм. Тоглолтын эхний хагаст өнөө цагийн дэлхийн шилдэг сагсанбөмбөгч Леброн Жемсээр ахлуулсан Кавалерс 62 оноог авсан бол эзэд 39 оноо л авч чадсан байна. Энэ онооны зөрүүг сүүлийн хагаст Бостон 9-өөр ойртуулж чадсан ч эргүүлж алдсанаар үндсэн цагт 117-104 харьцаагаар Кавалерс хожил байгуулав.
Ийнхүү тэдний плэй оффын тоглолтуудад хожигдоогүй цуврал 9 болж байна. Тус тоглолтод Леброн Жеймс 38 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, Кевин Лав 32 оноо, 12 самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй багаа тэргүүлсэн бол Тристон Томпсон 20 оноо, Кайри Өрвинг 11 оноог авсан. Бостоноос Жое Кроудер, Авери Бредли нар 21 оноогоор багаа тэргүүлсэн бол багийн лидер Азиа Томас 17 оноо, 10 дамжуулалт хийсэн юм.
О.ДАШНЯМ