FIBA 3Х3 “ULAANBAATAR CHALLENGER” ГРАНПРИ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО

2017-05-22  
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гран при тэмцээн Улаанбаатар хотод ирэх сарын 3-4-нд болно. 3х3 төрлөөр манай сагсан бөмбөгчид богинохон хугацаанд томоохон амжилт үзүүлж буй. 3х3 FIBA сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай. Тус тэмцээнээс эрх авсан багууд Их дуулгад өрсөлддөг юм. Улаанбаатарын гран пригээс сард Японд болох "FIBA 3x3 WORLD TOUR"-ын эрх олгоно.
Манай улсад 3х3 төрлөөр ДАШТ-ий медальтай шилдэг тоглогчид ирэх юм. Тухайлбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений Ljubljana баг оролцоно. Улаанбаатарын тэмцээнд нийт 16 баг өрсөлдөх аж. Улаанбаатар гранпри тэмцээнд Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг багуудаас гадна эх орноо төлөөлж Гранпри тэмцээний эрхээ өвөртөлсөн “UB Garuda”-гаар ахлуусан 3 баг мөн БНАСАУ-ын шигшээ багууд өрсөлдөх юм.
FIBA 3х3 “Ulaanbaatar  Challenger” Гранпри тэмцээнд оролцох улс орны багууд
 
1.    Novi Sad Al Wahda(Serbia)
2.    Ljubliana (Slovenia)
3.    Tashikawa (Japan)
4.    Amsterdam (Netherland)
5.    Liman (Serbia)
6.     Malaga (Spain)
7.    Sao Paolo (Brazil)
8.     Monaco (France)
9.     Townsville (Australia)
10.  Humpolec (Czech Republic)
11.   Torpedo Moscow (Russia)
 
 
 
 
Эх сурвалж : МҮСБХ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?