ВОЛЕЙБОЛЧИД ХАСАГДАХ ШАТАНД ЯПОНТОЙ ТОГЛОНО

2017-05-23  

Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд явагдаж байна. Монголын шигшээ баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Өмнөд Солонгсын багийн эсрэг хийж 5 сетийн турш ширүүн өрсөлдөөн үзүүлж 3:2-оор ялагдал хүлээлээ.

Тоглолын эхний сетэд Монголын багийн Э.Сайнбилэг, Э.Сайханбаатар, Э.Алтангэрэл нарын довтолгоонууд байндаа тусахын зэрэгцээ Эрдэмбилэгийн хаалтууд үр дүнгээ өгч Монголын баг 25:19-өөр илүүрхсэн. Харин сетийг Монголын баг онооны давуу байдалтай эхлүүлсэн ч төгсгөлд бариулж 28:30-аар ялагдсан.

Гуравдугаар үеийн тоглолт ч тэнцүүхэн үргэлжилж 21:25 харьцаатайгаар манайхан хожигдлоо. Гэсэн дөрөвдүгээр үед ялагдах эрхгүй талбайд гарсан Монголын багийн тамирчдаас залуу мастер Э.Алтангэрэл, олон улсын хэмжээний мастер Э.Сайнбилэг нар гайхалтай байж 25:22-оор ялсан.

Харамсалтай нь шийдвэрлэх тавдугаар үед 9:15 харьцаагаар БНСУ-ын баг ялалт авснаар хэсгээс нэгээр шалгарсан юм. Энэ үед чухал довтолгоонуудыг залуу мастер Анхбаяр зоригтой гүйцэтгэж байсан ч сүүлийн гурван довтолгоогоо амжилтгүй болгосон юм. Ингэснээр Монголын шигшээ баг хэсгийн дэд байрт шалгарч хасагдах шатанд Японы хүчирхэг багтай тулахаар боллоо.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?