ШВЕДИЙН ШИГШЭЭ БАГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2017-05-23  

Хоккейн энэ оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-21-ний хооронд явагдаж өндөрлөлөө. Аваргын алтан медалийн төлөө Швед болон Канадын багууд тулж сонирхолтой тоглолт үзүүлсэн. Үндсэн цаг нэг нэгээр тэмцсэн бөгөөд нэмэлт цагт ч ялагч тодроогүй. Улмаар буллитээр ялагч тодруулахад Шведийн багаас. Бёкстрём, Экман-Ларссон нар Канадын хаалганд шайбаа оруулж багтаа алтан медалийг авчирлаа. Шведийн баг дөрвөн жилийн дараа Дэлхийн аварга цолоо эргүүлэн авч буй нь энэ юм.

Харин хүрэл медалийн төлөө Оросууд Финландын багтай тоглосон. Энэ удаагийн тоглолтод манай хойд хөршүүд 5:3-аар хожсон бөгөөд Гусев 2 гоол, 1 дамжуулалт, Ткачёв 1 гоол, Киселевич 1 гоол, Н.Кучеров 1 гоол тус тус оруулсан.

Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Шведийн шигшээ багийн Нюландер тодорсон бол шилдэг хаалгачаар Оросын Василевский, шилдэг хамгаалагчаар Германы шигшээ багийн Д.Зайденберг, шилдэг довтлогчоор Оросын А.Панарин шалгарчээ. Ирэх жилийн ДАШТ-нийг Дани улс зохион байгуулахаар болсон байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төгсөө:нөгөө том том яиад байсан АНУ улсыг баг явсан бэ 2017-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?