АЛЬЯНС-ТЕХ ХАРЦАГА ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЛАА

2017-05-23  

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн плей-оффын эхний шат өндөрлөв. Супер лигийн сүүлийн хоёр улирлын аварга Альянс Тех Харцага эхний шатанд Сүхбаатар залуучуудын шигшээ багтай учраа таарсан. Цувралын гурав дахь тоглолт өчигдөр болсон юм. Тус тоглолтод Харцага-ын гол тоглогчид Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр оролцоогүй. Учир тэд БНХАУ-д 3х3 төрлийн гран при тэмцээнд оролцож байгаа юм.

Тоглолтын эхнээс Харцага тэргүүлсэн ч хоёрдугаар үед Залуучуудын шигшээ тун сайн тоглов. Улмаар эхний хагас тэнцүүхэн өндөрлөсөн. Гуравдугаар үе өгөө аваатай өрнөсөн ч шийдвэрлэх 12 минутад Харцага хавьгүй илүү байснаар өрсөлдөгчөө 102:93-аар буулган авлаа. Тэд ийнхүү цувралд 3-0-ээр өрсөлдөгчөө “шүүрдэж”, дараагийн шатанд шалгарч байна.

Тус тоглолтод Харцага-ын легионер тоглогч Брэндон Гүүде 20 оноо, 15 самбар авсан бол Чой Рю Ри 17 оноо, зургаан самбар, есөн оновчтой дамжуулалт өгчээ. Мөн О.Цэлмэг 17, М.Даваадорж 16 оноо авсан байна. Сүхбаатар Залуучуудын шигшээгээс Батмагнай 35 оноо, долоон оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн Энхтөр 17, Жамц 11 оноо тус тус авчээ.

Альянс Тех Харцага дараагийн шатанд мөнхийн өрсөлдөгч SBL Хасын Хүлэгүүд багтай учраа таарлаа. Хоёр багийн хувьд өнгөрсөн жил финалд таарсан бол энэ удаа хагас шигшээд өрсөлдөхөөр болов.

 

Эх сурвалж : МҮСБХ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?