ХОВД МОН-АЛТИУСЫГ ДАРААГИЙН ШАТАНД АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД ХҮЛЭЭЖ БАЙНА

2017-05-23  

Үндэсний супер лигийн эхний шатанд учраа таарсан Ховд Мон-алтиус Увс нуур багуудын цувралд 3-0-ээр Ховд Мон-алтиус илүүрхэн хожиж дараагийн шатанд тоглох эрхээ авлаа. Цувралын 3 дахь тоглолт өчигдөр болж 4 үеийн турш тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч шийдвэрлэх үеийн төгсгөлийг Ховд Мон-алтиус төгс гүйцэтгэж 107:99-ээр хожсон юм. 

Ховд Мон-Алтиус багаас энэ өдөр Б.Дархантөгс 20 оноо 5 оновчтой дамжуулалт, А.Гансүх 18 оноо 8 самбар авсан бол, Увс нуур багаас Г.Болд багаа тэргүүлж 29 оноо Ц.Баянмөнх 20 оноо авсан хожил авахад тун хангалтгүй байлаа. Ингэснээр цувралд 3-0-ээр Ховд Мон-алтиус плей-оффын 2-р шатанд улирлыг 10 хожил 3 хожигдолтой өндөрлүүлж нэгээр шалгарсан Архангай Дайчид багтай учраа таарч байна. 2 багийн цувралын эхний тоглолт ирэх Пүрэв гарагийн 18:00 цагаас Футзалын ордонд эхлэх бол 20,00 цагаас SBL Хасын Хүлэгүүд Альянс Тех Харцага багуудын тоглолтоор үргэлжлэх юм.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?