2020 ОНЫ АЗИЙН АВАРГА МОНГОЛД БОЛНО

2017-05-23  

Өнөөдөр Азийн жудо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Хонгконг улсад хуралдлаа. Энэ хурлаар манай улсад хамааралтай нэгэн зүйл баталсан нь 2020 он буюу олимпийн жилийн жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү эрхийн төлөө Монгол Улс Казахстан, Туркменстан улсуудтай өрсөлдсөн бөгөөд хуралд Азийн жудо бөхийн холбооны сахилгын хороон дарга Б.Пагва, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат нар оролцсон юм.

Энэ оны тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хонгконгт болох бол ирэх онд Азийн наадам Индонезийн Жакартад, 2019 оны Азийн аварга Саудын Арабт зохион байгуулагдах билээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?