ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 70 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2017-05-24  

Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

Энэ жилийн чуулган нь “Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, антибиотекийн тэсвэржилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулгын тухай, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хуурамч эмийн эсрэг стратегийг хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлын талаар тус тус хэлэлцэнэ. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг  үг хэлнэ. Энэ удаагийн чуулганы онцлог нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлыг гишүүн орнууд сонгох явдал юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?