УАРРИОРС ӨРНӨД БҮСИЙН АВАРГА БОЛЛОО

2017-05-24  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын 4 дэх тоглолт боллоо. Энэ шатанд “Сан Антонио Спүрс” болон “Голден Стэт Уарриорс” таарч 129:115-аар Уариорс илүүрхэж сүүлийн гурван жил дараалж аваргын төлөө тоглохооор шалгарч үлдлээ. Тус тоглолтонд Стефен Карри 36 оноо, 6 дамжуулалт өгч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кевин Дурант 29 оноо, 12 самбар, Дрэймонд Грийн 16 оноо, 8 самбар, 8 дамжуулалт өгч үүргээ сайн гүйцэтгэсэн юм.

Харин гол тоглогч Кавай Лионардаа бэртэлд алдсан Спүрсээс Кайл Андерсон 20 оноо, Ману Жинобили 15 оноо, 7 дамжуулалт өгсөн бол Патти Миллс 14 оноо, Жонатан Симмонс 13 оноог авчээ. Ингэснээр Уарриорс плэй оффыг дараалсан 12 хожлоор эхлүүлсэн анхны багаар шалгарч байгаа бөгөөд тэдний лидер “мэргэн бууч” Стефен Карри холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэснээрээ тавдугаар байрт бичигдэж эхэллээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цуврал ирэх сарын 2-нд эхэлнэ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?