ИХ МАСТЕР Ц.БАТЧУЛУУН ДЭЛХИЙН ЦОМД ОРОЛЦОНО

2017-05-24  

БНХАУ-ын Ченду хотноо зохиогдсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлттэй ангилалд өрсөлдсөн Их мастер Ц.Батчулуун тавдугаар байр эзлэж “Шатрын Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.

Энэхүү тэмцээнд 16 орны 119 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас Их мастер Ц.Батчулуун, Их Мастер Б.Гүндаваа, олон улсын мастер С.Билгүүн, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Ү.Үүрийнтүяа, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Б.Ану нар оролцсон юм.

Их мастер Ц.Батчулууны хувьд шилдэг 128 шатарч өрсөлддөг Дэлхийн цомын тэмцээнд оролцох анхны Монголын эрэгтэй тамирчнаар шалгарч байгаа бөгөөд өмнө нь эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул хоёр удаа, С.Мөөмөө нэг удаа оролцож байсан билээ. Тэрээр 2015 болон 2016 онд энэ хүү тэмцээнд оролцсон ч Дэлхийн цомын эрх авч чадалгүй хасагдаж байсан.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?