КАВАЛЕРС ФИНАЛД ШАЛГАРАХАД НЭГ АЛХАМ ҮЛДЛЭЭ

2017-05-24  

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Өрнөд бүсийн аваргаар Голден Стэт Уарриорс шалгарсан бол Дорнод бүсийн аваргын төлөөх цуврал тоглолт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн өнгөрсөн улирлын аварга “Клевлэнд Кавалерс” болон энэ улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Бостон Селтикс” багууд тоглож байгаа билээ.

Цувралын дөрөвдэх тоглолт өнөө өглөө Кавалерсын талбайд явагдлаа. Тоглолтын эхний хагасыг зочин Бостон сайн хийж 57-47 харьцаагаар тэргүүлсэн. Энэ хагасд Кавалерсын Леброн Жеймс дөрвөн алдаатай болсон нь тэднийг хүнд байдалд оруулсан. Гуравдугаар үед эздээс Кайри Өрвинг гайхалтай тоглож дараалсан 9 оноо авч багтаа тэргүүлэл авчирсан юм. Шийдвэрлэх үеийн тоглолт өрсөлдөөнтэй өрнөж байсан ч Леброн Жемс, Кевин Лав нар онцгой байж үндсэн цагт 99-112 харьцаагаар эзэд хожил авсан.

Тус тоглолтод Кайри Өрвинг 42 оноог авч багаа тэргүүлсэн бол Кевин Лав 17 оноо, 17 самбар, Леброн Жемс 34 оноо, 5 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Эвери Бредли 19, Жоё Кравдер 18, Ал Хорвард 16, Келли Олиник 15 оноог авчээ. Ийнхүү аваргаа хамгаалагчид цувралыг 3:1-ээр тэргүүлж эхэллээ. Дараагийн тоглолт 26-ны өглөө Бостон Селтиксын талбайд явагдана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?