ТҮҮХЭН АМЖИЛТЫН ЭЗЭД ЭХ ОРОНДОО ГАЗАРДЛАА

2017-05-25  

Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцон тив дэлхийн шилдгүүдийг хожиж, хэсгийн шатнаас шалгарч түүхэн амжилт бүтээсэн залуучуудын футзалын шигшээ баг эх орондоо газардлаа. Манай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны футзалын АШТ-ий “D хэсэгт” Иран, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Киргизстан гэсэн хүчирхэг улсуудтай багтсан.

Хэдийгээр манай улс тив дэлхийн футзалын чансаанд багтдаггүй ч Азийн чансааны 21 АНЭУ-ыг 3:5, есдүгээрт бичигддэг БНХАУ-ыг 3:1-ээр хожин, зургаад эрэмбэлэгддэг Киргизстантай 2:2-оор тэнцсэнээр долоон оноотой болж хүчирхэг Ираныг дагаж хэсгээс гарсан юм.

Анх удаа оролцсон Азийн АШТ-ний хэсгийн шатнаас шалгарсан манай залуус шөвгийн наймд футзалаараа дэлхийд 27, Азид дөрөвт бичигддэг Узбекистан улсын багтай тоглосон. Тоглолтын эхнээс тун сайн эсэргүүцэл үзүүлсэн манай шигшээ баг үндсэн цагт 6:6-ээр тэнцсэн ч нэмэлт цагт дөрвөн гоол алдан 10:7-оор хожигдсон билээ. Ийнхүү тэмцээнээ өндөрлүүлсэн ч залуучуудын футзалын шигшээ баг тив дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү тоглож улсынхаа нэрийг өндөрт өргөөд ирлээ.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?