ХҮЛЭГҮҮД ЦУВРАЛЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-25  

Монголын сагсан бөмбөгийн холбооны “NISSAN” дээд лигийн аврга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт энэ өдрүүдэд Спортын төв ордонд явагдаж байна. Аваргын төлөө шалгарсан “Хасын Хүлэгүүд” болон “Этүгэн Ирэсүүд” багийн цувралын гуравдах тоглолт өчигдөр явагдлаа.

Хүлэгүүд тоглолтын эхнээс хамгаалалт довтолгоон дээр тун нягт тоглолтыг үзүүлж байсан бөгөөд хоёрдугаар үеэс эхлэн 20 гаруй онооны давамгайллыг олж аваад байлаа. Ирвэсүүдийн хувьд харин дахин нэг удаа багийн ерөнхий болон туслах дасгалжуулагчдын эзгүйд финалын тоглолтыг хийх хүндхэн даалгавартай тоглолтыг эхлүүллээ. Ерөнхий дасгалжуулагчийн хувьд эрүүл мэндийн болон хувийн шалтгаанаас болж цувралын 2,3 дахь тоглолтонд оролцоогүй бол туслах дасгалжуулагчийн хувьд ажлын шугамаар хилийн чанадыг зориод байсан. Дээр хэлсэнчилэн Хүлэгүүд тоглолтын эхнээс Ирвэсүүдэд сэхээ өгөхгүй байлаа. Ялангуяа тэдний багаараа хийсэн шуургалсан хурдан довтолгоо Ирвэсүүдийн хамгаалалтыг нурааж байв.

Мөн Ирвэсүүдийн самбарын хамгаалагч Эйжэй Уэст довтолгооноос хамгаалалт, хамгаалалтаас довтолгоонд шилжих тал дээр өнөөдөр муу тоглосон. Ирвэсүүдээс өмнөх тололтын адилхаар Н.Барнес, Эйжэй Уэст, Д.Мөнхтүвшин, Г.Билгүүн гэсэн дөрвөн тоглогч 10-аас дээш оноог авч багийнхаа оноог явуулж байлаа. Багийн оноо болон тоглолтын лидер гурван тоглогчоос гадна Ирвэсүүдийн довтлогч Г.Билгүүн өмнөх тоглолтын адилаар үнэхээр онцгой, тэмцэлтэй тоглолтыг үзүүллээ.

Түүний хувьд 14 оноо 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээс 10 нь довтолгооны самбараас бөмбөг авалт байлаа. Гэсэн хэдий ч Ирвэсүүдийн бусад тоглогчид нийлээд ердөө 11 оноо авсан нь тэдний хол зөрүүтэй хожигдлын гол шалтгаан байлаа. Энэхүү тоглолтонд Хүлэгүүд 97-78-аар ялалт байгуулсан бөгөөд хамгаалалт болон довтолгоо аль алинд нь эсрэг багаа илт илүүрхлээ. Хожил байгуулсан Хүлэгүүдээс Э.Дэвис, Б.Билгүүн,Т.Санчир,Б.Батжавхлан гэсэн дөрвөн тоглогч 10-аас дээш оноог авсан бөгөөд багийн бусад тоглогчид ч гарч ирсэн цөөн минутанда маш идэвхитэй тоглолтыг үзүүлж байлаа. Өнөөдрийн тоглолтын шилдгээр 18 оноо 6 самбараас бөмбөг авалт 4 оновчтой дамжуулалт 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн Б.Батжавхлан тодорсон.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?