АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН НЭРИЙГ МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД ДАХИН ӨРГӨЛӨӨ

2017-05-25  

Европын нэр хүндтэй тэмцээн болох Евролигийн финалд Манчестер Юнайтед 2:0 харьцаагаар Аяксыг буулган авч ээлжит цомоо өргөж, хөлбөмбөгийн фанатуудаа баярлуулав. Тэд Премьер Лигт даруухан амжилтаар 6-р байрт шалгарсан бол, Европа Лигт гурав дахиа түрүүллээ. Эхний үед францын легионер Погва гоолдсон бол хоёрдугаар үед Мхитарян нэмж нэгийг хийснээр ялалтаа баталгаажууллаа.

1997 оноос сураггүй болсон Голландын Аякс баг мөнгөн медаль авснаар европын тавцанд эргэн ирснээ бас давхар зарлалаа. Жозе Моуриногийн хувьд аз, амжилт дагуулдаг, хамгийн олон цомтой гэдгээрээ алдартай бол түүн дээрээ дахин нэг цом нэмж чадлаа. Тэгснээрээ өөрийнхээ Премьер Лигийн тоглолтын алдаагаа бага боловч цайрууллаа гэж хөлбөмбөг судлаачид дүгнэж байна. Гэхдээ ирэх жил Манчестер Юнайтед Премьер Лигийн аваргын төлөө өрсөлдөх болно гэдэгт итгэж байгаагаа фанатууд нь нууж чадахгүй байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?