SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД-АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА 107:111

2017-05-26  

Плэй-оффын шатанд хоёрдугаар байраар шалгарсан SBL Хасын Хүлэгүүд, Альянс Тех Харцага багтай хагас шигшээд учраа таарлаа. Мөнхий өрсөлдөгчө хоёр багийн тулаан сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй. Өнгөрсөн жил тэд аваргын төлөө өрсөлдөн Харцага цувралд илүүрхсэн. Хүлэгүүд жилийн өмнөх хариугаа авахыг юу юунаас илүүтэй хүсэж байгаа нь тодорхой. Харцага-ын хувьд өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн тэр чигтээ өөрчлөгдсөн.

Тоглолтын эхнээс Харцага давамгайлсан бөгөөд хоёрдугаар үеийн эхэнд онооны зөрүүг 17 боллоо. Гэхдээ эхний хагасын төгсгөлд Хүлэгүүд сэргэлт авч, онооны зөрүүг ойртуулсан юм. Улмаар хоёрдугар үе найман онооны зөрүүтэй өндөрлөв. Гуравдугаар үе тэнцүүхэн өрнөв. Хүлэгүүд-ийн ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар багаа довтолгоонд маш сайн удирдаж байсан. Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн төгсгөлд Харцага төвийн тоглогч Брэндон Гүүде, хамгаалагч Г.Цэнгүүнбаяр нар алдааны асуудалд орж, тоглолтыг чөлөөлөв. Гэхдээ Харцага тэргүүллээ хадгалж, 111:107-гоор өрсөлдөгчөө буулган авлаа. Ийнхүү Альянс-тех Харцага цувралыг тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Чой Рю Ри 25 оноо, 9 самбар, 13 оновчтой дамжуулалт өгч, багаа ялалтад хөтөлсөн юм. Мөн Э.Дөлгөөн 22 оноо, 12 самбар, Г.Цэнгүүнбаяр 21 оноо, Брэндон Гүүде 16 оноо, 9 самбар, Дорждамба 11 оноо авчээ. Харин Хүлэгүүд-ээс Б.Билгүүн 30 оноо, 8 самбар, Т.Санчир 28 оноо, 11 самбар, Эндрью Батлер 20 оноо, 13 самбар, Дэвис 12 оноо авсан байна. Цувралын дараагийн тоглолт маргааш МХХ-ны футзалны ордонд болно.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?