МОНГОЛЫН ЖУДОЧИД БАГААРАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2017-05-29  
 
Бөхийн жудо барилдааны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконг улсад явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын баг тамирчд мөнгөн медаль хүртсэн байна.  
 
Манай тамирчид аваргын алтан медалийн төлөө Японы багт 4:1-ээр хожигдсон. Монголын багийн нэг ялалтыг 57 кг-ын жинд МУГТ Д.Сумьяа байгуулсан юм.
 
 
Мөн эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монгол болон Солонгосын багууд аваргын төлөө барилдаж 3:2-оор “Гуулин” улсын залуус аварга болсон аж. Монголын багаас ОУХМ Н.Дагвасүрэн, МУГТ Н.Түвшинбаяр нар ялалт авчирсан бол ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Г.Одбаяр ялагдал хүлээжээ.
 
Эрэгтэйчүүдийн багийн барилдааны төрөлд хүрэл медалийг Япон болон, Ираны тамирчид хүртсэн байна.
 
 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?