АВАРГА ЦОЛТНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-05-29  

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жил, “Иргэний нисэхийн ерөнхий газар” үүссэний 60 жилийн ойд зориулсан улсын аварга цолтны хүндэтгэлийн барилдаан Бямба гарагт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д явагдлаа. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан 256 хүчтэн зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх улсын харцага Н.Жаргалбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат нар үлдсэн юм.

Барилдааны хоёрын даваанд даваанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ц.Заяатүшиг улсын арслан Н.Батсуурийг хавирахад нь тахимдаад давсан бол дөрвийн даваанд аймгийн арслан О.Хангай улсын арслан Э.Оюунболдыг хутгахад нь зөрүүлж мушгиад давсан байна. Мөн сүүлийн барилдаануудад төдийлөн зодоглоогүй улсын аварга Ч.Санжаадамба цолныхоо хүндэтгэлийн барилдаанд зодоглож зургаагын даваанд улсын харцага Н.Жаргалбаярт өвдөг шорооджээ.

Энэ үеэр улсын аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит “уран барилдаа”-ны тусгай шагналыг Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэлд гардуулсан юм.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?