ХҮЛЭГҮҮД ЦУВРАЛ ТОГЛОЛТЫГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-05-30  

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохиож буй “NISSAN” дээд лигийн аваргын төлөөх цувралын 6 дахь тоглолт “Спортын төв ордон”-д явагдлаа. Өмнөх тоглолтонд хангалтгүй байсан Хүлэгүүдийн лидер ОУХМ Т.Санчир өнөөдрийн тоглолтонд эхнээсээ сайн тоглолтоо үзүүлж байлаа.

Түүний хувьд нэгдүгээр үед 11 оноо авч улмаар баг нь 28-18 буюу 10 онооны давуутай тоглолтыг эхлүүлсэн юм. Харин Ирвэсүүдээс энэ цувралын гол баатруудын нэг болоод буй Г.Билгүүн 7 оноотой эхний үеийг өндөрлүүлсэн. Эхний хагасын Хүлэгүүд 57:43–ийн харьцаатайгаар тэргүүлсэн юм.

Харин тоглолтын гуравдугаар үед “Этүгэн Ирвэсүүд” баг 14 онооны зөрүүг 7 онооны зөрүүтэй тоглолт болгон ойртуулсан. Гэсэн ч Хүлэгүүдийн захиалсан завсарлга үр дүнгээ өгч дараалсан 8 оноог авч онооны зөрүүг 15 болгон холдууллаа. Гуравдугаар үе 80-62 буюу Хүлэгүүдийн 18 онооны давуутай өндөрлөсөн бөгөөд энэ үед тэд багаараа хамгаалалт довтолгоонд үнэхээр жигд байлаа. Улмаар шийдвэрлэх үед ч давамгайллаа хадгалж үндсэн цагт 100:79 -өөр ялалт байгуулж тоглолтын шилдгээр ОУХМ Т.Санчир шалгарсан.

Харин хожигдол хүлээсэн Ирвэсүүдээс Эйжи Уэст болон , Г.Билгүүн нар сайн тоглолтоо үзүүлсэн хэдий ч багийн лидер ОУХМ Д.Мөнхтүвшин болон Н.Барнес нар өөрсдийн сайн тоглолтоо үзүүлж чадаагүй юм. Цувралын 6 дахь тоглолт ирэх Лхагва гарагт СТО-нд үргэлжлэн явагдах бөгөөд Ирвэсүүд хожигдох эрхгүй талбайд гарна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?