САХАД ОУХМ З.ЗАНАБАЗАР ТҮРҮҮЛЖ, МУГТ Г.МАНДАХНАРАН МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ

2017-05-30  

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй таван тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ бэлтгэлийн хүрээнд тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээнд Азийн аваргын мөнгөн медальт “Арслан” клубийн залуу мастер З.Занабазар Якутын Николай Иванов, Дмитрий Аксенов нарыг ялж түрүүлсэн байна.

Мөн 74 кг-ын жинд зодоглосон МУГТ Г.Мандахнаран мөнгөн медаль хүртсэн бол 65кг-ын жинд МУГТ Э.Ням-Очир хүрэл медалийн хангасан байна. Тэмцээний аваргуудыг 10 мянган рублээр байлсан бол мөнгөн медалийн эздийг 7, хүрэл медалийн 5 мянган рублиэр шагнасан аж.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?