РИЯД МАХРЕЗ БАГАА СОЛИНО

2017-05-31  

2016 оны Примиер лигийн аварга Анлийн “Лестер сити” клубийн Алжир хагас хамгаалагч энэ зун буурь сэлгэхээ мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн жил багаа солих хүсэлтэй байсан ч клубийн удирдлагуудтай ярилцаж дахин нэг улирал аваргуудын лигид оролцохоор тохирч байсан юм.

Алжир хагас хамгаалагч Махрез 2014 онд “Ли Эрве” клубээс “Лестер сити”-д 400 мянган фаундаар нэгдэж байсан бөгөөд 138 тоглолтод оролцож 35 гоол оруулж байсан юм. Энэ талаар Махрез “Би Лестерээс илүү өндөр түвшний багт тоглох цаг болсон гэж үзэж байна. Миний хөлбөмбөгчний замнал эхэлснээс хойш хамгийн гайхалтай мөчүүд энд өнгөрсөн. Примиер лигид түрүүлж, Аваргуудын лигид шөвгийн наймд шалгарсан” гэж өгүүлжээ.

Италийн АЦ Милан клуб түүнийг элсүүлэх магадлал өндөр байгаа талаар Goal.com сайтад мэдээлж байна. Ийнхүү 2015-2016 оны Примиер лигид сенсаац тарьж түрүүлсэн “Цөлийн үнэгнүүд”-ийн “Их Гурвал”-аас Жими Уарди л багтаа үлджээ. Үүний өмнө голын шугамын түлхүүр тоглогч Канте Челсиг зориод байсан билээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?