ЛУ СУН ХЯТАДЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭГ ТОЛГОЙЛОХ БОЛОВ

2017-05-31  

Нутаг буцсан Конг Лин Хуйн орыг залгаж Хятадын эмэгтэй багийн дасгалжуулагчаар Лу Суныг томилсноо Ли Гу Лян зарлалаа. -Лу Сун бол маш туршлагатай дасгалжуулагч. Тэд эмэгтэй багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан. Олимп, дэлхийн аварга Дин Инийг төрүүлсэн гавьяатай. Дээр нь нэмээд дэлхийн аварга Ван Нан, Ши Шау нарын нэрийг нэрлэхэд хангалттай. Лу Сун бол тамирчдаа сайн мэднэ. Бид түүнд итгэж түүнийг Хятадын Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар томиллоо гэж Ли Гу Лян сэтгүүлчдэд мэдэгдлээ.

-Олимпийн аварга хэн болохыг би танилцуулна гэж 2008 оны Бээжингийн олимпын хэвлэлийн бага хурлын үеэр Лу Сун зарласан нь олны анхаарлыг татсан байна. Бид багаараа ажиллана гэж Лу Сун хэлсэн бол, -Зөвхөн тамирчид биш, дасгалжуулагчдаа ч бид хөгжүүлэх ёстой. Анхаарал сулруулж болохгүй. Бид тоглолт бүрдээ анхаарлаа төвлөрүүлнэ гэж Ли Гу Лян үгээ төгсгөлөө.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?