SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД-АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА 104:121

2017-05-31  

Цуврал 0-4

Хүлэгүүд гол тоглогч Т.Санчир, М.Отгонмөнх нарыг амраасан юм. Тоглолтын эхнээс Альянс Тех Харцага тэргүүлэв. Улмаар эхний хагас тэдний давамгайлал дор өндөрлөсөн юм. Гуравдугаар үед Хүлэгүүд тоог ойртуулсан ч Харцага тэдэнд боломж олгосонгүй. Дахин сэргэлт авсан юм. Ийнхүү Альянс Тех Харцага дөрвөн үеийн турш давамгайлсаар өрсөлдөгчөө 121:104-өөр буулган авлаа.

З.Баясгалан эзэнтэй Альянс Харцага өрсөлдөгчөө 4-0-ээр буулган авч, Үндэсний супер лигийн финалд шалгарч байна. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 30 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Брэндон Гүүде 19 оноо, 10 самбаро, Э.Дөлгөөн 18 оноо, 7 самбар авчээ. Мөн Чой Рю Ри 16 оноо, 18 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин Хүлэгүүд-ээс Э.Батлер 22 оноо, А.Бямбадорж 21, Б.Мөнхбилэг16, Э.Энхтөгс 15, Б.Билгүүн 14 оноо тус тус авсан юм. Ийнхүү Үндэсний супер лигийн хүчирхэг багуудын нэг Хүлэгүүд хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Цувралын дөрөв дэх тоглолтод Харцага бүх талаараа илүүрхжээ. Тэд багаар 51 хувьтай довтолсон бөгөөд Хүлэгүүд 45 хувьтай довтолсон байна. Мөн Харцага багийн тоглолтыг жинхэн утгаар тэдэнд мэдрүүлсэн нь багаараа 38 оновчтой дамжуулалт өгснөөс тод харагдана. Самбарын тулаанд Харцага илүү байсан. Тэд багаараа 50 самбар авчээ. 

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?