АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД ЦУВРАЛЫГ ТЭНЦҮҮЛЭВ

2017-05-31  

Цуврал 2-2

Плэй-оффын хоёрдугаар шатанд учраа таарсан Архангай Алтан Дорнодын Дайчид, Ховд Мон-Алтиус багийн тоглолт үнэхээр сонирхолтой өрнөж буй. Сагсан бөмбөг сонирхогчид энэ цувралаас л жинхэнэ плэй-оффын ширүүн өрсөлдөөнийг харж байгаа.

Дөрөв дэх тоглолтод Ховд-ын Брэндон Моррис торгуулийн улмаас оролцсонгүй. Тоглолтыг Ховд сайн эхлүүлсэн Дайчид богинохон хугацаанд сэргэлт авч тэргүүлэл авав. Гэхдээ Ховд багийн залуус оноо ойрхон барьж байлаа. Гуравдугаар үед Дайчид илүүрхэж чадсанаар 10 гаруй оноогоор тэргүүлсэн юм. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед Ховд Мон-Алтиус юу ч хийж чадсангүй.

Ийнхүү Дайчид өрсөлдөгчөө 105:84-өөр буулган авч, цувралыг 2-2 болгон тэнцүүлэв.  Тус тоглолтод Дайчид-аас Роберт Тюрнер 22 оноо, 10 самбар, 7 бөмбөг таслалт хийж, багаа ялалтад хөтлөсөн юм. Мөн ОУХМ Ц.Мэргэн 17, Э.Цэрэнбаатар 13, Ким Чол Мён 12 оноо тус тус авчээ. Ховд Мон-Алтиус багаас Б.Батзолбоо 26 оноо, Б.Дархантөгс 17, А.Гансүх 11 оноо авсан байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолтод ирэх баасан гаригт болно.

 

 

Эх сурвалж : МҮСБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?