АНГЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ФАНАТУУД СЭТГЭЛ ДҮҮРЭН ҮЛДЛЭЭ

2017-05-31  

Челси Английн аварга болсон. Конти гайхагдсан. Манчестер Юнайтед Европа лигт түрүүлж эх орондоо цом авчирсан. Тоттенхем 2-р байрт шалгарсан. Пеп Гвардиоллагийн Манчестер Сити баг хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Премьер лигт эхний 3-т багтаж чадаагүй Арсенал баг Челсийг 2:1 харьцаагаар буулган авснаар Английн цомын эзнээр тодорлоо. Арсеналчууд тоглолтыг эхнээс нь хошуучилж, 90 минутын турш давамгайлсан. Арсен Венгерийн хөвгүүд довтолгоо гэж юу байдгийг үзүүллээ гэж хөлбөмбөгийн тайлбарлагчид дүгнэв.

Тооны харьцаа 2:1 биш, 4:2 -оор дуусах байсан гэж мэргэжилтнүүд үнэлсэн. Франц гаралтай Арсен Венгер чадварлаг дасгалжуулагч гэдгээ бас дахин баталлаа. Челси, Манчестер Юнайтед, Тоттенхем, Манчестер Сити, Арсеналийн фанатууд баяр хөөрөө нууж чадахгүй байна. Ирэх жилийн аварга шалгаруулах тэмцээн ихээхэн өрсөлдөөнтэй болохыг энэ оны амжилт амлаж байна гэж хэлж болох.

 

 

 

 

Э.БАЛЖАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?