ЭНЭ САРД ЗОХИОГДОХ БАРИЛДААНУУД

2017-06-01  

“Монголын Үндэсний бөхийн холбоо”-ноос энэ сард болох барилдаануудыг бөх сонирхогчдодоо хүргэе. Энэ сарын 3-ний өдөр улирал бүр зохиогддог нийтийн монгол болон, өсвөрийн бөхчүүдийн барилдаан болно. Энэхүү барилдаанд бөхийн ямар нэгэн төрлөөр дагнаж хичээллэдэггүй залуус барилдах боломжтой. 

МҮБХ-ноос улирал бүр зохион байгуулдаг “Дөрвөн уулийн хишиг” барилдааны “Чингэлтэй хайрхан”-ы хишиг барилдаан энэ сарын 10-ы өдөр зохиогдоно. Энэ барилдаан өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж чансаа өндөр 128 бөх барилдаж байхаар тогтсон билээ. 2016 оны тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан цолтойдоо түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүр булааж байсан юм. Энэ сарын 11-нд сар бүр зохиогддог сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ улирлын хаалтын барилдаан болно.

Мөн бөх сонирхогчдын хүлээдэг цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам” энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болно. Энэ барилдаанд аймгийн цэргийн цолтон болон залуу бөхчүүд өөр өөрсдийн спорт хороодыг төлөөлж барилддаг. Өнгөрсөн жилийн “Бүх цэргийн наадам”-д Баянхонгор аймгийн харьяат Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж цэргийн арслан цол хүртэж, Архангай аймгийн харьяат аймгийн арслан М.Бадарч үзүүрлэж байсан.

Энэ жилийн тухайд бөхчүүдийн наадмын бэлтгэлийг шалгадаг сорилго барилдаан Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалж зохиогдохгүй. Харин Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаан болно.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Er ni buh songuuld yamar hamaa bainaa.... 2017-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?