NISSAN ДЭЭД ЛИГИЙН УЛИРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-06-01  

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион 18 дахь жилдээ зохиож буй “Nissan” дээд лигийн тоглолт Лхагва гарагт явагдлаа. Энэ өдөр аваргын төлөө өрсөлдөж буй “Хасын Хүлэгүүд” болон “Этүгэний Ирвэс”-үүд баг цувралын 6 дахь тоглолтоо хийсэн юм.

Цувралд 3:2-оор Хүлэгүүд илүүрхэж байсан бөгөөд Ирвэсүүд хожигдох эрхгүй талбайд гарсан. Өнөөдрийн тоглолтын өмнө Ирвэсүүдийн дасгалжуулагч О.Баярцогт багтайгаа нэгдсэн сайн мэдээтэй тоглолтыг эхлүүлсэн ч нэгдүгээр үе бүхэлдээ Хүлэгүүдийн хэмнэлд явагдаж 25:11-ээр өндөрлөсөн. Хүлэгүүдийн ээлж дараалсан холын зайн шидэлтүүд энэ өнооны зөрүүг үүсгэсэн бөгөөд Ирвэсүүдээс багийн ахлагч ОУХМ Д.Мөнхтүвшин багийнхаа оноог явуулж байв.

Хоёрдугаар үед ч Хүлэгүүд гайхалтай тоглолтыг үзүүлж эхний үеийн 14 онооын зөрүү 25 болж холдсон. Хүлэгүүдийн хамгаалагч Б.Батжавлан эхний хагасд шилдэг тоглолтоо үзүүлж 13 оноо 3 оновчтой дамжуулалт 3 бөмбөг таслалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн. Харин гуравдугаар үед залуу Ирвэсүүд 20 гаруй онооны зөрүүг 7 оноо болгон ойртуулж эсрэг багтаа баярлах болоогүйг сануулсан. Холбогч Барнс, Д.Мөнхтүвшин , Уэст нар талбайд сайн тоглолт үзүүлж байсан юм.

Шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн эхэнд тоглолт нь бага зэрэг унаад байсан Хүлэгүүдийн довтолгоог ОУХМ М.Отгонмөнх холын зайн шидэлтээрээ сэргээж өгсөн. Улмаар ОУХМ Б.Билгүүний ээлж дараалсан довтолгоонууд оновчтой болж тоглолтын үндсэн цагт “Хасын Хүлэгүүд” 84:78-аар илүүрхэж 2017 оны “NISSAN” дээд лигийн аварга багаар тодорсон юм.

Тоглолтонд Хүлэгүүдээс ОУХМ Т.Санчир, ОУХМ Б.Билгүүн, Б.Батжавхлан нар 10-аас дээш оноогоор багтаа тусалсан. Харин Ирвэсүүдээс ОУХМ Д.Мөнхтүвшин, Н.Барнес, Эйжэй Уэст нар багаа оноо авалтаар тэргүүлсэн юм. Лигийн тэргүүн тоглогчоор улиралд 21.5 оноо, 7.1 самараас бөмбөг авалт дунджилсан ОУХМ Тунгалагийн Санчир тодорсон юм.

Шилдэг хамгаалан тоглогчоор лигид анх удаагаа өрсөлдсөн “Этүгэн Ирвэс”-үүд багийн тоглоч Б.Билгүүн тодорсон бол шилдэг зургаадах тоглогчоор “Дархан Гарьд” багийн тамирчин Спортын мастер Олзвойн Нямбаяр шалгарсөн байна. Энэ улирлын шилдэг залуу тамирчнаар “Харцага” багаас дээд лигид анх удаагаа тоглосон Очирбатын Эрдэнэцогт шалгарсан юм.

Шилдэг дасгалжуулагчаар Хасын Хүлэгүүдийн Д.Пүрэвдож тодорсон. Тэрээр анх удаагаа ахлах дасгалжуулагчаар дээд лигид оролцсон юм.

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?