МУГТ Г.МАНДАХНАРАН НАРЫН ДӨРВӨН ТАМИРЧИНГ ШИГШЭЭ БАГААС ХАСЛАА

2017-06-01  

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багаас насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Г.Мандахнаран, ДАШТ-ний мөнгөн медальт ОУХМ Б.Номин, Армын Дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн, улсын аварга Н.Лхамгармаа нарыг хассан байна.

Энэ талаар “Үндэсний шигшээ багийн алба”-аас тодруулахад “Эдгээр тамирчид ёс зүйгүй үйлдэл гаргаж үндэсний шигшээ багт бэлтгэл хийхээс татгалзсан. Бид чөлөөт бөхийн холбоогоор дамжуулж сануулга хүргүүлсэн ч тоохгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Төрөөс цалинжиж байж тамирчин хүн хариуцлагатай байх ёстой” гэж мэдэгдсэн юм. Шигшээ багаас хасагдсан дөрвөн тамирчин нь МУГД Ц.Цогтбаяр, МУГД Ц.Хосбаяр, МУГТ О.Пүрэвбаатар, МУГТ Энхбаяр нарын удирдлагад шинээр байгуулагдсан “Аваргууд” академид бэлтгэл сургуулилтаа базаадаг.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?