ЭНЭ ЗУН АНФИЛДЫГ ОРХИХ 11 ТОГЛОГЧ

2017-06-02  

Энэ зун Ливерпүүлийг орхих 11 тоглогч Хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүд өндөрлөж багууд энэ зуны солилцоо наймааны цонхоор багаа хэрхэн шинэчлэх талаар мэдээллүүд цацагдаад эхэлжээ. Өнгөрсөн улиралд Английн премьер лигид дөрөвдүгээр байр эзлэж “Аваргуудын лиг”-д хүч эзэх эрхээ халааслаад буй Ливерпүүлийн эзэд энэ улиралд цөөнгүй тоглогчдын явуулж багаа шинэчлэх төлөвтэй байна. Та бүхэнд энэ зун “Улаан”-уудыг орхих 11 тамирчныг танилцуулья. 

1. Мамаду Сако

Францын “PSG” клубээс 2013 онд Ливерпүүлийн эгнээнд нэгдэж байсан төвийн хамгаалагч энэ зун буйр сэлгэх нь тодорхой болов уу. Анх сэргээшний асуудалд орооцолдож байсан бол багийн бэлтгэлийн үеээр туслах дасгалжуулагч Бувачын гутлыг нууж дэггүйтснээс хойш талбайд нэг ч минут тоглоогүй. Өнгөрсөн улиралд “Кристал Палас”- зээлээр тоглолсон тэрээр Ливерпүүлийн эсрэг гоолдсон Бентекэтэй гоолын баяр тэмдэглэж Клоппын итгэлийн хүлээхээс нэгэнт өнгөрсөн гэдэг ээ харуулсан.

2. Алберто Морено

“Севияа” клубийн хамт Европа лигийн цомыг өргөөд их итгэл найдвар төрүүлж Анфилдэд газардсан Испани залуугийн ангилдах замнал амар байгаагүй. Довтолгоо сайн дэмждэг ч түүний залхуу хамгаалалт дасгалжуулагчдад таалагдалгүй Жемс Милнерт байраа алдсан. Сүүлд Уэстбромын эсрэг чухал тоглолтод хоосон хаалганы гадуур цохиж Ливерпүүлээс явах тийзээ “захиалсан”.

3. Лазар Маркович

Ливерпүүлд үндсэн байрлалдаа тоглож өөрийгөө нээж чадалгүй байсаар “Фенербахче”, “Халл сити” зэрэг клубүүдэд зээллэгээр тоглосон. Түүнд дахиж улаа өмсгөлтэй талбайд гарах боломж бараг л үгүй. Учир нь Ливерпүүлд түүнтэй нэг байрлалд тоглодог Сайдо Мане, Роберто Фирмино, Адам Лаллана нар аль хэдийнэ байр сууриа олчихсон.

4. Жон Фланаген

Цагтаа Ливерпүүлийн фанатуудын дунд ирээдүйн Капу хэмээгдэж байсан Англи залуугийн карерыг удаа дараагийн хүнд бэртлүүд устгачихсан. Сүүлд Бөрнлид зээлээр очсон ч мөн л бэртчихсэн. Ливерпүүлийн баруун ард Натанел Клайн гэж найдвартай хамгаалагч байгаа тул Фланаген багаа орхих нь ойлгомжтой.

5. Кевин Стиуарт

Ливерпүүл ирэх улиралд лигийн тэмцээнээс гадна аваргуудын лигид хүч үзнэ. Энэ тэдэнд амаргүй бах нь мэдээж. Ийм өрсөлдөөнд Стиуарт тэнцэхгүй нь Ливерпүүлийн төлөө хийсэн 20 тоглолтоос харагдсан.

Дээр дурдагдсан тамирчдаас гадна Коннор Рандлэ, Андрэ Уисдом, Адам Богдан, Камерон Баранаген, Жордан Уиламс, Жэк Данн нарын залуу тамирчид Клоппын удирлагад өөрийгөө нээн харуулж чадаагүй тул багийн ирээдүйн төлөвлөгөөнд багтахгүй нь ойлгомжтой биз.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?