13 НАСТАЙ ТОМОКАЗУ ХАРИМОТО РИОГИЙН ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ ЖУН МИЗУТАНИГ ЗАЙЛУУЛЛАА

2017-06-02  

"Нас гэдэги ширээний теннисний спортод юу ч биш" гэдгийг дөнгөж 13 настай Японы Томоказу Харимото үзүүллээ. Тэрбээр анхныхаа оролцож буй дэлхийн аваргадаа нутаг нэгт, Риогийн олимпийн хүрэл медальт Жун Мизутаниг 4:1 харьцаагаар хожлоо. - Би өөрийнхээ тоглолтыг л үзүүлэхийг хичээсэн. Довтлох. Эхнээсээ л довтолсон. Амжилттай. Дараагийн тоглолтод ч гэсэн энэ тактикаа л баримтална. Зөвхөн довтолгоо" гэж Харимото тоглолтын төгсгөлд хэлсэн байна. Довтолгоо гэдэг юу байдгийг үзүүлсэн. Хэр баргийн довтолгоонд тэсэж үлддэг Мизутани хүртэл тэсвэрлэж чадсангүй гэж мэргэжилтнүүд Харимотогийн тоглолтыг дүгнэлээ. Ийнхүү энэ удаагийн нэгэн сенсаац дэгдэв. Энэ дэлхийн аваргаас медаль авах найдлага өвөртөлж ирсэн Жун Мизутани нутаг буцах болов.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:"Зайлууллаа" гэдэг үг чинь их бүдүүлэг байна сэтгүүлч минь. 2017-06-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?