УЛААНБААТАРЫН ГРАНПРИ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

2017-06-03  

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гран При тэмцээн Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд Чингисийн талбайд болно. FIBA сар бүр 3х3 төрлийн Гран При тэмцээн хийдэг уламжлалтай бөгөөд энэхүү тэмцээнээс эрх авсан багууд Их дуулгад өрсөлддөг юм.

Улаанбаатарын “Гран При”-д эхний хоёр байрт шалгарсан багууд ирэх долоодугаар сард болох Японы "FIBA 3x3 WORLD TOUR"-д өрсөлдөх эрхтэй болно. Энэхүү тэмцээний онцлог нь 3х3 төрлөөр ДАШТ-ний медальтай шилдэг тоглогчид ирж байгаад байгаа юм.

Тухайлбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт “Novi Sad Al Wahda” баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений “Ljubljana” багууд Улаанбаатарт газардаад байна. Монгол Улсын шигшээ бгийн тамирчид болох ОУХМ Б.Билгүүн, Т.Санчир нар анх удаа 3х3 төрлөөр тэмцээнд оролцохоор болоод байна. Тэд “South Gobi” багаас тоглох юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?